Н.Мадуро АНУ-аас анх удаа ард түмэндээ хандав
Н.Мадуро АНУ-д дөнгөж ирээд буй нь. 2026.01.03 © "Reuters"

Н.Мадуро АНУ-аас анх удаа ард түмэндээ хандав


   Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадуро АНУ-д хүргэгдэн саатуулагдсанаасаа хойш бараг дөрвөн сарын дараа анх удаа ард түмэндээ хандлаа. Х сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ тэрбээр өөрийнхөө болон эхнэр Силиа Флорэсийнхаа өмнөөс “Та бүхний захидал, мэдээлэл, залбирлыг хүлээн авсаар байна. Хайр энэрэл, дэмжлэг шингэсэн та бүхний үг бүрээс бид урам зориг авч байгаа гэдгээ хэлье. Бид эсэн мэнд, итгэл төгс, тайван амгалан байж, цаг ямагт залбирч сууна” хэмээн бичжээ. Мөн Венесуэл орон эвлэрэл, хүндлэлийн замаар явах ёстой гэдгийг тэмдэглээд, энх тайван, үндэсний эв нэгдэл, харилцан ойлголцолд ард түмнээ уриалсан байна. Улмаар ард иргэд болон “эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж буй даян дэлхийн сайн санаат хүмүүст” талархал дэвшүүлжээ.

   Н.Мадуро Нью-Йорк хотын Брүклин дүүргийн түр саатуулах байранд байгаа талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм. Тэрбээр зургаан м/кв талбай бүхий өрөөнд бүрэн тусгаарлагдсан байдалтай байгаа бөгөөд шөнийн цагаар өрөөнөөсөө испаниар хашгирдаг, хулгайлагдсан гэдгийг нь ар гэрийнхэн болоод Венесуэлийн бусад хоригдолд дамжуулж өгөхийг хүссэн үг өгүүлбэр хэлдэг хэмээн хэвлэлүүд мөн бичсэн билээ.         


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.